Сургалтын агуулга, аргазүйг боловсронгуй болгох

  • Сайн хөгжүүлэх үйл ажиллагаа,сайн туршлага
  • Бүлэг дээр багштай хамтран хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Сар болгон нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж анализ хийж зөвлөгөө өгдөг.
  • Өдөр тутмын сургалтаас сонгож 1 хөгжүүлэх үйл ажиллагааны бичлэгийг хийж, заах аргын нэгдлийн ажлаараа бусад багш нартаа үзүүлж анализ хийж, зөвлөн тусалж байна.
  • Сургалтын хэрэглэгдэхүүн хамтран хийх
  • Орчин бүрдүүлэх
  • Багш нар хамтран  хүүхдүүдийг ажиглаж тэмдэглэл бичих, түүндээ тулгуурлан анализ хийх
  • Багш нарын хөгжүүлэх үйл ажиллагаанд ажиглалт хийж тэмдэглэл хөтөлж үйл ажиллагааны төгсгөлд багш нарт ололттой болон зорилгодоо хүрсэн эсэхэд зөвлөгөө өгч  засан сайжруулалт хийх

Хүүхдийн сурах идэвхийг өрнүүлэх

  • Хүүхдийн дунд зохиох нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил төлөвшлийн ахиц өөрчлөлт сайн харагддаг.
  • Дүрийн тоглолт, Дээлтэй монгол, Хүслийн шинэ жил, Дөрвөн бэрх, Хаврын уянга, Спортын наадам, АХА тэмцээн, Чөлөөт уран бүтээл гар зураг, Миний сайхан аав, ээж, Цахим гадуурхал-гар утас  зэрэг сэдвийн хүрээнд хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулан ажилладаг.
  • Ахлах бүлгийн хөгжөөн баясах цагаар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Мөн шоогоор наадъя, долоодой эвлүүлье, өрж байгуулах, угсрах зэрэг  тоглоомоор тоглуулснаар  хүүхдийн  сэтгэн бодохуйн хөгжилд  томоохон ахиц өөрчлөлт илэрч байна.
  • Дунд бүлэгт хөгжүүлэх үйл ажиллагаанаас гадна хөгжөөн баясгах цагаар хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэх зорилгоор зурагт схемийг ашиглаж байна.

Заах аргын нэгдлийн ажлын зохион байгуулалтын хэлбэрүүд

  • Уулзалт, ярилцлага зохион байгуулах
  • Туршлагаа түгээн дэлгэрүүлэх
  • Уншиж судлах ажил, тэмдэглэл хөтлөх.
  • Багаараа сэдвийн боловсруулалт хийж хамтран ажиллах
  • Сургалтын хэрэглэгдэхүүний материал хамтран  бэлтгэх
  • Бусад цэцэрлэгийн багш нараас туршлага судлах,цэцэрлэгүүдийн орчинтой танилцах
  • Тайлан үзэсгэлэн гаргах, хамтран ярилцаж санаа бодлоо солилцох
  • Нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Бие биенийхээ хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцож хамтран туршлага солилцох
  • Заах аргын нэгдлийн ажлыг хуваарийн дагуу удирдан зохион байгуулах

Бусад ажилчдын хүчийг дайчлах

  • Хүүхэд хөгжүүлэх,хэрэглэгдэхүүн хийх материалыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх
  • Экскурс үйл ажиллагааны үед бүлэгт туслалцаа үзүүлэх
  • Өөрсдийн санаачлагаар орчин бүрдүүлэхэд оролцох
  • Цэцэрлэгийн бүхий л тохижилт, аюул осолгүй, цэвэр орчин бүрдүүлэхэд оролцох
  • Сургалтын чанар хүртээмж,  байгууллагын тохижилт бүтээн байгуулалтанд, хүүхдийн аюулгүй орчин,  эрсдэлгүй бүс бий болгоход бүххүмүүсийг хамруулна.

Эцэг эхийг татан оролцуулах

  • Хүүхдүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож буй байдлыг фото зургаар  гаргаж эцэг эхэд танилцуулах
  • Хүүхдийн хөгжлийн талаар мэдээлэл солилцох
  • Сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах.
  • Нээлттэй үйл ажиллагаанд урьж оролцуулах
  • Шийдвэр гаргахад санал авах
  • Багш, эцэг эх, хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион явуулах
  • Экскурс- танин мэдэхүйн үйл ажиллагаанд  эцэг эхийг урьж оролцуулах
  • Эцэгэхийнажилмэргэжлийнтуслалцааавах
  • Цаг тогтож уулзалт хиих
  • Сургалт болон үйл ажиллагааны явцад хүүхдийнхээ сурсан мэдсэнийг үзэж дүгнэлт хийж ярилцах
 

Сэтгэгдэл